Дархан-Уул аймгийн Онцгой комисс хэсэгчилсэн байдлаар хуралдаж, Сар шинийн баярыг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар зохион байгуулахгүй байх шийдвэр гаргажээ.
Тодруулбал эрчимтэй тархаж буй коронавирусийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд дараах гурван шийдвэрийг аймгийн Онцгой комиссын гишүүдийн 100 хувийн саналаар дэмжин хэрэгжүүлэхээр болсон байна. Үүнд:
Аж ахуйн нэгж байгууллагын бизнесийн үндсэн үйл ажиллагааг хязгаарлахгүй байж эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэхгүй байх тал дээр Аймгийн Онцгой комиссын гишүүд анхаарч байгааг мөн мэдээлэв.
Түүнчлэн шинжилгээний цэгүүдийг дахин гаргаж, цаашид цэгийн тоог нэмэгдүүлэх чиглэлийг тус аймгийн Засаг дарга өгсөн байна.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна