Нийгмийн даатгалын сангийн орлого 2021 онд өмнөх оноос 735.4 тэрбум төгрөгөөр өсөв

Отгоо
2022 оны 1-р сарын 17 -нд

НДЕГ-ын мэдээллээр Нийгмийн даатгалын сангийн орлого 2021 онд 3,423.7 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 735.4 (27.4%) тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн даатгалын сангийн орлого өмнөх оноос өсөхөд,

  • тэтгэврийн даатгалын сангийн орлого 581.8 (28.5%) тэрбум төгрөгөөр,
  • тэтгэмжийн даатгалын сангийн орлого 64.1 (50.2%) тэрбум төгрөгөөр,
  • эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 67.2 (19.8%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийгмийн даатгалын сангийн зарлага 2021 онд 3245.3 тэрбум төгрөг болж, өмнөх оноос 35.3 (1.1%) тэрбум төгрөгөөр өсөхөд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 125.5 (5.8%) тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 85.9 (26.7%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв. Харин үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн зарлага өмнөх оноос 163.9 (34.9%) тэрбум төгрөгөөр буурсан байна.


Тэтгэврийн даатгалын сангаас 2021 онд 460.6 мянган хүнд 2,304.5 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос 11.4 (2.5%) мянган хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэврийн хэмжээ 125.9(5.8%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжид 2021 онд 180.4 мянган хүнд 34.0 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оноос 65.4 (56.8%) мянган хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 10.8 (46.3%) тэрбум төгрөгөөр өсөхөд Коронавирусийн халдварын улмаас өвчилсөн даатгуулагчийн тоо нэмэгдсэнтэй холбоотой аж.

 

Эх сурвалж: ҮСХ



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна