Дуучин П.Баярцэнгэл, жүжигчин Р.Сүхболд нар МУСТА боллоо

Отгоо
2022 оны 1-р сарын 19 -нд

"Orange entertainment", "Nomadia Pictures"-ийн хамтран бүтээсэн "Нийслэл хүүхэн-2" ОАУСК тун удахгүй #NTV телевизийн эфирээр болон Univision видео сан, LOOK TV-ээр гарч эхлэх гэж байна.

Өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 18-нд 18:00 цагт Corporate Convention Centre-т "Нийслэл хүүхэн 2" киноны нээлтийн ёслол боллоо.

"Нийслэл хүүхэн" киноны үргэлжлэл, хоёрдугаар анги болох уг кинонд жүжигчин, дуучин П.Баярцэнгэл, тагтаа хочит жүжигчин Р.Сүхболд нар тоглосон бөгөөд киноны нээлтийн үеэр МУСТА цолоор энгэрийг нь мялаажээ.

МУСТА цолоор энгэрээ мялааж хөдөлмөрөө үнэлүүлсэн жүжигчиддээ баяр хүргэе.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна