НОБГ: Өлзийтийн замд чиргүүл унаж, 10 тонн түлш асгарсныг аюулгүй болголоо

Отгоо
2022 оны 1-р сарын 21 -нд

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 14-р хороо Өлзийтийн замын уулзварт өнөөдөр 07 цаг 34 минутад 16 тонны авто цистерний чиргүүл унаж 10 тонн дизель түлш асгарсан гэх дуудлага Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах албаны 30 дугаар ангийн 12 албан хаагч ажиллаж, чиргүүлийг татан босгож, аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.

Шатахуун газрын хөрсөнд нэвчихээс урьдчилан сэргийлж, элс, шороогоор саармагжуулах, аюулгүй газар зөөвөрлөн устгах ажиллагаа явагдаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна