ЭМЯ: Хоёр хүн нас барж, 2273 хүнээс халдвар илэрчээ

Отгоо
2022 оны 1-р сарын 27 -нд

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 2273 хүнээс халдвар илэрч, 80-аас дээш насны хоёр хүн нас баржээ.

Улаанбаатарт 1183, орон нутагт 1090 хүнээс халдвар илрээд байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 11255 хүн байгаагаас 2445 нь хүүхэд, 1425 нь жирэмсэн эмэгтэй байгаа бол өрхийн эмчийн хяналтад гэртээ эмчлүүлж байгаа 59737 хүн байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдээс:

  • Хөнгөн 3517
  • Хүндэвтэр 6708
  • Хүнд 937
  • Нэн хүнд 93 хүн байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна