Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитинтэй утсаар ярилаа

Отгоо
2022 оны 1-р сарын 28 -нд

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар өнөөдөр ОХУ-ын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч И.Е.Левитинтэй утсаар ярилаа.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлал амжилттай болсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалаар хэлэлцэж тохирсон ажлуудыг хэрэгжүүлэх чиглэлд Улсын Их Хурал, Засгийн газар, холбогдох яамдын түвшинд ажиллаж байгааг дуулгаж, ялангуяа Хоёр улс хоорондын стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулахад анхаарал хандуулж байгааг тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутгаар дамжуулан байгалийн хийн хоолой барих төслийн техник, эдийн засгийн үндэслэл эцэслэн батлагдсаныг онцолж, тус төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгч онцгой ач холбогдол өгч байгааг хэллээ.

Талууд байгалийн хийн хоолойн төслийн хүрээнд болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын мөрөөр нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна