Битүүний өдрийн бөхийн барилдаан 14:00 цагт эхэлнэ

Отгоо
2022 оны 2-р сарын 01 -нд

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан өчигдөр/2021.01.31/ эхэлсэн. Сар шинийн барилдаан өнөөдөр /2021.02.01/ 14:00 цагаас үргэлжилж, түрүү бөх тодорно. Анхааруулахад, бөхчүүд болон үзэгчид барилдааны өмнө Covid-19-ийн түргэвчилсэн шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах шаардлагатай.

Бөхийн барилдааны эхний өдөр нэгийн даваанд улсын харцага Н.Батзаяа, Ж.Амартүвшин, улсын начин Ж.Чулуунбат, Ш.Шинэбаяр, Г.Баасандорж, Б.Ганхуяг, Б.Дэлгэрсайхан, Т.Дүгэрдорж тэргүүтэй улсын цолтнууд өвдөг шорооджээ.

Харин хоёрын даваанд улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан М.Өсөхбаяр, улсын харцага Ш.Уламбаяр, Н.Золбоо, Ш.Мөнгөнбаатар, Б.Цэдэнсодном, Ш.Пүрэвгарьд, улсын начин Б.Суманчулуун, Л.Гантулга, Ч.Баянмөнх, Б.Сангисүрэн, Э.Даш, Б.Баатарцол, Ц.Чимэддорж, Г.Ганжад, Х.Цогтгэрэл тэргүүтэй улсын цолтнууд унасан.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна