Орос, Хятад улс шинэ хоолойгоор байгалийн хий нийлүүлэх гэрээг хийхээр боллоо

Отгоо
2022 оны 2-р сарын 05 -нд

Орос улс Хятад руу шинэ хоолойгоор хий нийлүүлэх 30 жилийн гэрээ байгуулж, хийн шинэ борлуулалтаа еврогоор хийхээр тохиролцсон нь Бээжинтэй эрчим хүчний холбоогоо бэхжүүлж буй үйлдэл боллоо.

Оросын байгалийн хийн экспортод монополь эрх мэдэлтэй Газпром компани Хятадын эрчим хүчний томоохон компани болох CNPC-д жилд 10 тэрбум шоо метр хий нийлүүлэхээр тохиролцсон гэж Оросын пүүс болон Бээжинд төвтэй аж үйлдвэрийн албаны хүн мэдэгдэв.

Оросын Алс Дорнодын бүс нутгийг зүүн хойд Хятадтай холбосон хоолойн эхний урсгал хоёроос гурван жилийн дараа эхлэх аж.

Орос улс 2019 оноос нийлүүлж эхэлсэн "Сибирийн хүч" дамжуулах хоолойгоор болон шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэх замаар Хятад руу хий нийлүүлдэг юм. 2021 онд Хятад руу 16.5 тэрбум шоо метр хий экспортолжээ.

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна