Жүдочид Их дуулгын эхний өдөр гурван медаль хүртлээ

Отгоо
2022 оны 2-р сарын 06 -нд

Францын нийслэл Парис хотод жүдо бөхийн Их дуулга тэмцээн өчигдөр эхэлсэн.  Тодруулбал, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Ё.Басхүү алт, 73 кг-д Ц.Цогтбаатар хүрэл медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Б.Баасанхүү мөнгөн медаль хүртэв.

Ташрамд дуулгахад, Ц.Цогтбаатар Парисын их дуулгын дөрөв дэх медалиа хүртлээ. Мөн Тус тэмцээнийг Япон улс 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна