Монгол гаралтай Америк бүсгүй өвлийн олимпын кёрлингийн төрлөөр өрсөлдөнө

Отгоо
2022 оны 2-р сарын 07 -нд

“Бээжин 2022” өвлийн паралимпод Монгол гаралтай бүсгүй АНУ-ыг төлөөлөн багийн тэргэнцэртэй кёрлингийн төрөлд оролцох юм байна.

Түүнийг Уранчимэгийн Бат-Оюун гэдэг бөгөөд 1973 онд Монгол Улсад төржээ. 22 жилийн өмнө АНУ руу найзыгаа эргэх зорилгоор очсон ч зам тээврийн осолд орсноор бэлхүүснээс доош саажилттай болсноор АНУ-д үлдэж тус улсын иргэншлийг авсан юм байна.

Тэрбээр Монголд байхдаа орчуулагчаар ажилладаг байсан нь дээрх улсын иргэн болоход хамгийн их нөлөөлжээ.

Кёрлингийн спортоор зургаан жилийн өмнөөс хичээллэж эхэлсэн ба 2021 оны ДАШТ-д багаараа дөрөвдүгээр байрт шалгарсан аж. Түүний баг таван гишүүнээс бүрддэг гэнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна