ЭМЯ: Дөрвөн хүн нас барж, 1100 хүнээс халдвар илэрчээ

Отгоо
2022 оны 2-р сарын 08 -нд

Эрүүл мэндийн яамнаас Ковид-19 халдварын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 1100 хүнээс халдвар илэрснээс Улаанбаатарт 679, орон нутагт 421 тохиолдол бүртгэгджээ. 41-60 насны хоёр, 61-80 насны хоёр, нийт дөрвөн хүн нас барлаа. Нийт нас баралт 2059 болсон байна.

Улсын хэмжээнд 5306 иргэн ковидын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 1154 нь хүүхэд, 450 нь жирэмсэн эх байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна