Бээжин-2022: Медалийн чансаагаар Хятад тэргүүлж байна

Отгоо
2022 оны 2-р сарын 08 -нд

Бээжин-2022 олимпын наадмын хоёрдугаар сарын наймны өдрийн тэмцээнүүдийн дүнгээр БНХАУ-ын шигшээ баг медалийн чансаагаараа тэргүүлж эхэллээ. 

 

Хятадын шигшээ багийн фристайл төрлийн цаначин Эйлин гу биг-эйрт ялалт байгуулж, алтан медаль хүртсэн юм. Ингэснээр Хятадын шигшээ баг гурван алт, хоёр мөнгөн медальтайгаар Швед, Оросын шигшээг гүйцэж түрүүлэн, нэгдүгээрт бичигдэж байна. 

 

Харин медалийн тоогоор ОХУ тэргүүлж байна. Оросын олимпын хорооны шигшээ баг одоогоор хоёр алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртээд байгаа юм. 

 

Энд дуулгахад, Бээжин-2022 олимпын наадам хоёрдугаар сарын 20-ны өдөр өндөрлөнө. Энэ хугацаанд спортын 15 төрлөөр 109 багц медалийн төлөө тамирчид өрсөлдөх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна