ҮЙЛ ЯВДАЛ: АТГ-аас Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл хийнэ

Отгоо
2022 оны 2-р сарын 10 -нд

Мөсөн өргөөнд

10:00 цагт Хоккейн лигийн тэмцээн эхэлнэ.

АТГ-ын Олон нийтийн төвд

11:00 цагт АТГ-аас Хөгжлийн банкны чанаргүй зээлийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Шонхор Тауэрт

11:00 цагт Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, АН-ын дэд дарга Ч.Отгочулуу, Д.Ганбаяр нар маргааш хуралдах ШЕЗ-ийн сахилгын хорооны хурлын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

Монгол ньюс мэдээллийн төвд

12:00 цагт "Сэтгэшгүй" эмнэлгийн эмч нар КОВИД-19-ийн эмчилгээний талаар мэдээлэл хийнэ.

"YES" компанийн байранд

12:00 цагт Монгол Улсад амьдардаг Өвөрмонгол иргэд ӨМӨЗО-нд Монголын түүх хичээлийг хичээлийн программаас хассан талаар, 21 аймаг, 9 дүүргийн сургуулийн багш нарт монгол бичиг заах аян өрнүүлэх талаар мэдээлэл хийнэ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна