Видео: Хюн Бин, Сон Е Жин нар албан ёсоор гэрлэхээр болсноо зарлалаа

Отгоо
2022 оны 2-р сарын 11 -нд

"Netflix"-ийн шилдэг цувралуудын нэг "Crash Landing On You" багагүй хугацаанд шуугиан дэгдээсэн. 

Романтик төрөлд багтах тус киноны гол дүрийн жүжигчид үерхэж байгаа гэх мэдээлэл кино үзэгчдийн хүртээл болсноос хойш удалгүй цацагдаж эхэлсэн нь үзэгчдийн хувьд томоохон гэнэтийн бэлгүүдийн нэг байсан юм. 

Тэгвэл уг цувралаас төрсөн хосууд болох Хюн Бин, Сон Е Жин нар албан ёсоор гэрлэхээр болсноо зарлалаа. Жүжигчид ирэх 3-р сард хуримаа хийхээр төлөвлөснөө өчигдөр мэдэгдсэн аж. 

Тодруулбал, Сон Е Жин өөрийн Instagram хуудсандаа "...Би үлдсэн амьдралаа хамтдаа өнгөрүүлэх хүнээ оллоо. Түүнтэй хамт байхад би дулаан бас хамгаалагдсан мэдрэмжийг авдаг" хэмээх тайлбартай постыг оруулсан байна.

 Мөн жүжигчин Хюн Бин өөрийн харьяалагддаг Vast entertainment агентлагын Instagram хуудсаар дамжуулан гэрлэх шийдвэр гаргаснаа мэдэгджээ. Хосууддаа аз жаргал хүсье.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна