Украины томоохон хотуудад дэлбэрэлт болсон тухай хэвлэлүүд мэдээлжээ

Отгоо
2022 оны 2-р сарын 24 -нд

ВАШИНГТОН. /CNN/. “CNN” телевизийн Киев, Харьков дахь сурвалжлагч нар тус хотууд дэлбэрэлтийн чимээ сонсогдсон талаар мэдээлжээ.

Украины зүүн хойд хэсэгт орших тус улсын хоёр дахь том хот болох Харьков дахь CNN телевизийн баг "чанга дэлбэрэлтийн чимээ тасралтгүй сонсогдож байна" гэж мэдээлжээ. "CNN-ийн сурвалжлагчид мөн Киевийн ойролцоо дэлбэрэлт сонссон гэж мэдээллээ” гэж тус телевиз мэдээлсэн байна. Киевийн ойролцоох дэлбэрэлт нь пуужингийн цохилт байсан гэж CNN агентлагийн сурвалжлагч дараа нь Украины Дотоод хэргийн яамнаас эш татан мэдээлжээ.

"ABC" телевизийн сурвалжлагч мөн дэлбэрэлт болсон талаар твиттер хуудсандаа бичсэн байна. 

Түүнчлэн Украины UNIAN агентлаг Харьковт болсон дэлбэрэлтийн бичлэгийг нийтэлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, Мариупольд мөн дэлбэрэлт болсон байна.

Дэлбэрэлт болсон тухай мэдээлэл гарахын өмнөхөн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Донбасст цэргийн ажиллагаа явуулж эхэлснийг мэдэгдсэн юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна