Украинд байгаа монгол оюутнуудыг Польш руу нэвтрүүлэх талаар хэлэлцэв

Отгоо
2022 оны 2-р сарын 25 -нд

 

Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойког өнөөдөр хүлээн авч уулзжээ.

Энэ үеэр Дэд сайд Б.Мөнхжин Украин Улсаас нутаг буцаагүй үлдсэн монгол оюутнуудын аюулгүй байдлыг хангахад тухайлбал, тэднийг Польш Улс руу нэвтрүүлэх, Шенгений визийг яаралтай горимоор олгох зэрэг асуудлаар Элчин сайдтай ярилцав.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна