"АТГ-т хандсан өргөдөл, гомдлын 82% нь төсвийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой"

Отгоо
2022 оны 2-р сарын 25 -нд

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны хоёрдугаар сарын 14-18-ны өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 46 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүлжээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 82 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд төсвийн хөрөнгийн зарцуулалт, төрийн албан хаагчийн үйл ажиллагаатай холбоотой гомдол давамгайлж байв.

Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 197 дуудлага хүлээн авчээ. 

Тус алба “Хүүхдийн шударга байдлын үнэлгээ”-ний 2022 оны судалгааны ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна