Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Болд 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Бельгийн Цог Жавхлант Хаан Филиппт Итгэмжлэх жуух бичгээ барив.
Энэ үеэр Элчин сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Бельгийн Цог Жавхлант Хаан Филиппт уламжилж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөн хөгжиж байгааг тэмдэглэж, цаашид хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэл, боловсролын салбарт хамтын ажиллагааг идэвхжүүлэхээр санал солилцов.
Бельгийн Цог Жавхлант Хаан Филипп Монголын Улсын Ерөнхийлөгч болон нийт Монголын ард түмэнд мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, хөгжил цэцэглэлтийг ерөөв.
Эх сурвалж: Бельги дахь Элчин сайдын яам
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна