Монголбанк: 2022 онд Монгол Улсын эдийн засаг 5.1 хувиар өсөх төлөвтэй байна

Отгоо
2022 оны 3-р сарын 01 -нд

2021 оны 12 дугаар сард хийсэн төсөөллөөр Монгол Улсын эдийн засаг 2022 онд 5.1 хувиар өсөх төлөвтэй байгааг Монголбанк мэдээллээ.

Монголбанк 2021 онд эдийн засаг 4.5 хувиар өснө гэж тооцоолж байсан ч бодит гүйцэтгэл 1.4 хувьтай гарсан юм. Таамаглал бодит байдлаас зөрөхөд дотоод, гадаад орчны таамаглах боломжгүй, гэнэтийн “шок” удаа дараа гарсан нь нөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Тухайлбал: БНХАУ-ын хэрэгжүүлж буй бодлогын цар хүрээ, үргэлжлэх хугацаа өөрчлөгдөж буй экспорт тасалдах, тээвэрлэлтийн зардал өсөж, инфляц эрчимжихэд нөлөөлсөн аж.

“Коронавирус”-ийн халдварын шинэ хувилбар тархах, халдварын тархалт нэмэгдэх зэргээр цар тахлын нөхцөл байдал сорилт болсоор байна.

Нийлүүлэлтийн шинжтэй инфляц өдөөгдөж байгаа ч эдийн засаг цар тахлаас сэргэхийн хэрээр оны эцэст инфляц эрэлт талаас өдөөгдөх эрсдэлтэй байгааг Монголбанк онцоллоо. Тиймээс нэгдүгээр сард бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэх шийдвэр гаргасан гэж Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлэв.

БИЧЛЭГ:

С.Өнөрсайхан


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна