Өмгөөлөгч Г.Батбаярын охин хүний толгой дээр халуун кофе асгажээ

Отгоо
2022 оны 3-р сарын 02 -нд

Өчигдөр буюу 2022.03.01-ний өдөр олон нийтийн цахим сүлжээнд өсвөр насны хүүхдүүд муудалцаж, нэгнийхээ толгой дээр халуун кофе асгасан бичлэг цацагдсан. Тэгвэл хохирогч охины аав нь цагдаад мэдүүлэг өгчээ.

  -Цагдаатай асуудал үүссэн гэдэг нь ямар асуудал юм бол оо? Хохирогчийн аав: Цахим орчинд цагдаагийн алба хаагч бусдын биед халдаж, зүй бус харьцлаа гэх бичлэг яваад байгаа. Тэр бичлэг дээрх эмэгтэй миний охины толгой дээр халуун кофе асгасан хүүхэд байна лээ. Тэр цагдаатай асуудал үүсгэж байгаа бичлэгийг би хараад өөрөө буруу зүйл хийчхээд түүндээ гэмшихгүй өөрийг бусдаар өрөвдүүлэх гэсэн оролдлого мэт харагдаж байгаа. Учир нь бичлэгээ “Бага насны хүүхдийн гэмт хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөх гээд цагдаагийн байгууллагад иртэл биед халдлаа” гэх утгатай цахим орчинд байршуулсан байна лээ. Тэр эмэгтэй гэрчээр мэдүүлэг өгөхөөр биш миний охины толгой дээр халуун кофе санаатайгаар асгаж, гоо сайханд нь халдсан хэрэгт шалгагдаж байгаа. Би охиноо шүүх эмнэлэг үзүүлсэн. Энэ асуудалд маш их гомдолтой байгаа. Хүнээс яахаараа ийм харгис үйлдэл гардаг байна гэж бодож байна. Тэр хүүхэд миний охиныг гэмтээчхээд манай аав прокурор энэ бол асуудал биш. Тэр цагдаагаа дуудаарай би 100к торгуулчхаад л гараад ирнэ гэж хэлсэн байна лээ. Би тэр прокурор гэсэн аавтай нь мөн уулзаж шалгуулах хүсэлтэй байгаа"гэв. Гэвч үнэндээ халуун кофе асгасан эмэгтэйн аав нь прокурор биш өмгөөлөгч Г.Батбаяр байсан байна.

 Өмгөөлөгч Г.Батбаяртай холбогдож, тодруулахад “Охин маань нас биед хүрээд биднээс тусдаа амьдардаг. Охин маань бидэнтэй хамт амьдардаггүй учраас юу болсон талаар тодорхой мэдээлэлгүй байна. Өчигдөр байцаалт өгөхөөр очих үед нь би хамт очоогүй. Хэрэв хамт очсон бол цагдаагийн албан хаагч миний охинтой тэгж ёс бус харьцахгүй байсан байх. Охиноо хүүхдийн толгой дээр нь халуун кофе асгасан гэдгийг мэдээгүй байлаа. Охинтойгоо холбогдож, хэргийн талаар тодруулъя. Өчигдөр оруулсан бичлэг дээрх хүн охин минь гэдгийг ч би мэдээгүй” гэв.


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 51.77.108.167
    2022 оны 3-р сарын 02 -нд

    Энэ угаасаа сэтгэцийн өвчтэй мэдрэл муутай өлөгчин янхан бичий царайлсан жингэр хүүхэн байна. Тийм учраас жишим ч үгүй хүний дээрээс халуун кофе асгаж чадаж байгаа юм. Эрүүл саруул ухаантай хүнээс хэзээ ч ийм үйлдэл гарахгүй. Тийм ч учраас зориудаар мэдрэл эргүү юм ярьж тэр цагдаагийн мэдрэлээр наадаж уурыг нь хүргэж, зориуд хохирогч болж жүжиглэж бичлэг хийсэн байна. Зүгээр л нарсисист, шезофринтай янхан л байна. Сүүлийн үед өөрсдийгөө их юманд саначихсан, хэзээ ч юу ч хийж мэдэх иймэрхүү мэдрэл муутай янханууд монголд хаа сайгүй л байх шиг байна. Хүмүүс минь болгоомжтой л байгаарай.

    Хариулах