17 байршилд жуулчдад зориулсан отоглох цэг байгуулна

Отгоо
2022 оны 3-р сарын 02 -нд

Монгол улсын засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.4.6-д Баян-Өлгий, Увс, Ховд, Өвөрхангай, Архангай, Баянхонгор, Өмнөговь, Дорнод, Завхан аймгуудад аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлж, отоглох цэг, авто зам дагуу үйлчилгээний цогцолборуудыг байгуулна. Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 2020-2024 он хүртэл 100 отоглох цэг байгуулна гэж  заасан болно.

 Үүний дагуу Улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон бусад жуулчдын гол зорин очдог газруудад ариун цэврийн байгууламж бүхий отоглох хоноглох цэгийг байгуулахаар 2020 онд  улсын төсвийн хөрөнгөөр 6 цэгт отоглох цэг байгуулсан. 

Улсын төсвийн хөрөнгөөр барьсан Отоглох цэг нь дараах иж бүрдлээс бүрдэнэ. Үүнд:

  • ·         Машины зогсоол
  •          Тэмдэг, тэмдэглэгээ
  •          Морины уяа
  •          Мэдээллийн самбар
  •          Майхан барих талбай
  •          Ширээ, сандлын  хослол
  •          Ширээ, сандал бүхий дээвэртэй сүүдрэвч
  •          Ил гал түлэх зориулалтын цэг
  •          Шорлог хийх зуух
  •          Гал унтраах анхан шатны багаж хэрэгсэл бүхий галын саравч
  •          Гэрэлтүүлэг шон
  •          Спорт талбай
  •          Явган хүний зам
  •          Нийтийн ариун цэврийн байгууламжаас бүрдэнэ. Энэ жишгээр

– 2020 онд улсын төсөв болон KFW төслөөр нийт 16

– 2021 онд  жуулчдад мэдээлэл өгөх 6 отоглох цэг байгуулсан.

– 2022 12 аймгийн 17 цэгт байгуулахаар худалдан авах ажиллагааг зарлаад байна. Тодруулбал энэ онд

1.    Булган аймаг, Баян-Агт сум- Хануй голын рашаа

2. Булган аймаг, Рашаант сум- Элсэн тасархай

3.    Архангай аймаг, Тариат сум- Тэрхийн цагаан нуур

4.    Хөвсгөл аймаг, Рэнчинлхүмбэ сум- Хоног цол

5.    Архангай аймаг, Өгий нуур сум- Өгий нуур

6.    Дорнод аймаг, Халх гол сум- Буйр нуур

7.    Хэнтий аймаг Баян-Овоо сум- Гүрмийн нуур

8.    Төв аймаг, Мөнгөнморьт сум- Хориуд

9.    Завхан аймаг, Нөмрөг сум- Тэлмэн нуур

10. Завхан аймаг, Эрдэнэ хайран сум- Улаагчны хар нуур

11. Говь-Алтай аймаг, Цогт сум- Ээж хайрхан уул

12. Баянхонгор аймаг, Богд сум – Цонж

13. Өмнөговь аймаг, Даланзадгад сум- Ёлын ам

14. Өмнөговь аймаг, Сэрвэй сум- Дуут манхан

15. Дундговь аймаг, Өлзийт сум- Цагаан суварга

16. Дундговь аймаг, Гурван сайхан сум- Их газрын чулуу

17. Дорноговь аймаг, Өргөн сум- Хамрын хийд гэсэн Аялал жуулчлалын байгаль, түүх, соёлын өв бүхий газруудад ариун цэврийн газар, авто зогсоол бүхий отоглох цэг байгуулна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна