Увс аймагт хоёр удаа газар хөдөлжээ

Отгоо
2022 оны 3-р сарын 09 -нд

Увс аймагт өчигдөр хоёр удаа газар хөдөлжээ.

ОБЕГ-ын газраас мэдээлснээр Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Үүрэг нуур” гэдэг газар буюу аймгийн төвөөс баруун хойд зүгт 190 километрийн зайд өчигдөр 09:48 цагт 4.5 магнитудын, 13:44 цагт аймгийн төвөөс баруун хойд зүгт 183 километрийн зайд дахин 4.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн мэдээллийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар ирүүлжээ.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Хилийн 0245 дугаар ангийн “Үүрэг нуур” Заставын дарга болон тухайн газрын орчимд нутаглаж буй малчдаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл сул мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна