Гуравдугаар сарын 8-нд гэр бүлийн хүчирхийллийн 205, өмнөх өдөр нь 147 дуудлага иржээ

Отгоо
2022 оны 3-р сарын 09 -нд

Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2022 оны гуравдугаар сарын 7, 8-ны өдөр ирсэн дуудлагын талаарх мэдээллийг хүргэж байна.

Гуравдугаар сарын 7-ны өдөр гэр бүлийн хүчирхийллийн 147 дуудлага ирсэн бол Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу 8-нд 205 дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. 

Түүнчлэн 7-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 186 зөрчил, 8-нд 225 зөрчил илрүүлсэн байна.

7-нд нийт 214 гомдол мэдээлэл ирсэн бол 8-ны өдөр 2455 гомдол иржээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна