Шинэ коронавирус дэлхий даяар хэрхэн тархаж байгааг нэг цэгээс хянах боломж

Отгоо
2020 оны 3-р сарын 21 -нд

Хятадын Ухань хотоос гаралтай шинэ төрлийн коронавирус өнөөдөр дэлхий даяар тархаж, олон мянган хүнийг өвчлүүлээд байгаа билээ.

Тэгвэл энэ аюулт өвчний тархалт ямар түвшинд байгааг нэг цэгээс онлайн горимд хянах боломжийг АНУ-ын Жон Хопкинсийн их сургуулийн дэргэдэх The Center for Systems Science and Engineering хүрээлэн олгож байна.

Та энэ холбоосоор цар тахлын бүрэн мэдээллийг авах боломжтой.

Тус сайтад мэдээллийг боловсруулахдаа Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, АНУ, Хятад, Европын мэргэжлийн байгууллагуудын статистик тоо баримтуудыг бодит цагийн горимд (realtime) ашиглаж байгаа юм.

Энэхүү мэдээг нийтлэгдэх цаг үед дэлхий даяар Covid-19 халдварын илэрсэн нийт тохиолдол 272,362 болж, 11,310 өвчтөн нас барж, 87,966 хүн халдвар авсны дараа эдгэрснийг харуулж байна.

 

Эх сурвалж: CNET


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна