ГИХГ: 46 өргөдлийг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэлээ

Отгоо
2022 оны 3-р сарын 09 -нд

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэж байна.

Хоёрдугаар сард байгууллагын төвд 22, боомт, орон нутаг дахь нэгжид 33, нийт 55 өргөдөл ирсэн. Үүнээс 46 өргөдлийг хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэж, 9 өргөдөл шийдвэрлэлтийн шатанд байна. Иргэн, албан хаагчаас ирсэн өргөдлийн шийдвэрлэлт 84 хувьтай байна гэж ГИХГ-аас мэдээллээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна