Хөвсгөл аймгийн Түнэл сумын Навчилтай багийн “Улаагчийн-Өвөр” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 90 км, сумын төвөөс зүүн хойд хойд зүгт 50 км-т/ мотоциклоор зорчиж явсан хоёр хүн сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг онцгой байдлын алба хаагчид энэ сарын 8-ны өдрийн 21:29 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын найман алба хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийнхний хамт иргэн Л /29 настай, эрэгтэй/, Б /27 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг 09:00 цагаас эхэлжээ. Тэд хоёр бүлэгт хуваагдаж, нэгдүгээр бүлэг “Эг”-ийн голд “Улаагчийн-Өвөр” гэдэг газраас зүүн хойд зүгт 120 метрт 13 удаа шумбажээ.
Хоёрдугаар бүлэг тус газар 10 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:56 цагт түр зогсоон, өнөөдөр 09:00 цагт эрлийг дахин эхлүүлжээ.
Төв аймгийн Лүн сумын Өгөөмөр багийн малчин Г гэр бүлийн маргааны улмаас өчигдөр 17:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг 03.10-ны өдрийн 22:32 цагт хүлээн авсан байна. Лүн сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхний хамт 23:02 цагт тус газрын зүг хөдөлж, 00:05 цагт очжээ. Тэд малчин Г/28 настай, эмэгтэй/-ийг хайх ажиллагааг тус сумын Өгөөмөр багийн “Бор хөндий гэдэг газарт 10 км-ийн тойрогт зохион байгуулан ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна