ДЭМБ: Анхны хүн COVID-19-ийн вакцины туршилтад орлоо

Отгоо
2020 оны 3-р сарын 21 -нд



ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяагийн мэдээллийг хүргэж байна.

Тэрбээр, ДЭМБ-ын мэдээгээр сүүлийн 24 цагийн дотор COVID-19  халдварын 24247 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 234073 болж, нас баралт хоногт анх удаагаа 1000 давж, нийт 9840 хүн нас барлаа. Дэлхийн улс орнуудын 90 гаруй хувьд халдвар тархлаа.

Итали улсад хоногт 5322 тохиолдол бүртгэгдэж, 627 хүн нас барж, нийт нас баралтын тоо 4032 хүрээд байна. Энэ нь коронавирусийн халдвар хамгийн их бүртгэгдсэн Хятад улсад нас барсан хүний тооноос давсан үзүүлэлт юм.

Нас баралтын хувь нь өнөөдрийн байдлаар Италид 8.3, Иранд 7 байхад Германд бага буюу 0.1 хувьтай байна. Анх дэгдэлт эхэлснээс хойш Хятад улсад дотоодоос халдвар аваагүй хоёр дахь хоног боллоо. Энэ нь ямарч хүнд нөхцөлийг эргүүлж болдгийг харуулж, улс орнуудад итгэл өгч байна. Коронавирусийн халдвар өндөр настнуудад хүнд тусаж байгаа хэдий ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүмүүсийн дийлэнхийг 50 хүртэлх насныхан эзэлж байна. Вирусийн генетикийг дарааллыг тогтоосноос хойш 60 хоногийн дараа анхны хүн 2 хоногийн өмнө вакцины туршилтад орсон нь ШУ-ы өмнө нь тэмдэглэгдэж байгаагүй ололт болж байна гэсэн ДЭМБ-ын мэдээллийг хүргэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна