Олимпын бамбарыг Японы талд хүлээлгэн өгөв

Отгоо
2020 оны 3-р сарын 21 -нд

Олимпын бамбарыг өчигдөр Грекээс Японд авчирч, хүлээлгэн өглөө. Энэхүү ёслолын арга хэмжээг Японы хойд хэсэгт орших агаарын баазад даруухан хийсэн байна.

Коронавирусийн дэгдэлтээс үүдэлтэйгээр Токиогийн Олимпыг төлөвлөсөн цаг хугацаандаа нээх эсэх нь ихээхэн эргэлзээ дагуулсан асуудал болоод байгаа юм. Зохион байгуулагч орон болон Олон улсын олимпын хороо олимпыг төлөвлөсний дагуу зохион байгуулна гэж мэдэгдэж байгаа ч энэхүү спортын их наадмыг хойшлуулах юм уу цуцалж магадгүй гэх хүлээлт нэмэгдсээр байна.

Галт бамбарыг Японы нутаг дэвсгэрээр аялуулах буухиаг 2011 оны цунамид өртсөн Фүкүшима мужийн төв дэх цэнгэлдэх хүрээлэнгээс III сарын 26-нд албан ёсоор эхлүүлэх ажээ


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна