Наки, П.Баярцэнгэл нарын "Чамд баярлалаа" тоглолт болно

Отгоо
2022 оны 3-р сарын 16 -нд

Хөгжмийн найруулагч, дуучин Б.Нацагдорж /Наки/, дуучин, жүжигчин П.Баярцэнгэл нар "Чамд баярлалаа" тоглолтоо үзэгчдийн хүсэлтээр дахин тоглох гэж байна. Тэд Мартын 8-ны өдөр "Чамд баярлалаа" тоглолтоо бүсгүйчүүдэд толилуулсан юм. Тэгвэл удахгүй болох Цэргийн баярт зориулан дахин нэг удаа тоглох гэж байна. Тоглолтод урилгаар Дижитал хамтлагийн дуучин Эрка, А. Хишигдалай, Ану, Gang bay хамтлаг, н.Оюу, н.Батсайхан нар ая дуугаа өргөнө. Тоглолт "Crocus Event Hall"-д энэ сарын 18-ны өдөр 19:00 цагаас болно.

Тасалбарыг ticket.mn сайтаас захиалан гэртээ хүргүүлэх боломжтой.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна