Азийн Хөгжлийн Банкны Суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзлаа

Отгоо
2022 оны 3-р сарын 16 -нд

Уулзалтаар хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь хамтын ажиллагааны талаар болон сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, явц, цаашид анхаарах асуудлын талаар санал солилцлоо.

Уулзалтад Азийн хөгжлийн банкны Хотын хөгжил, нийгмийн салбарын газрын захирал Асиф Чима, Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ж.Алтантуяа, Л.Итгэл, актуарч, зөвлөх Э.Өлзийсүрэн, Зүүн Азийн бүсийн төрийн удирдлага, нийгмийн салбарын мэргэжилтэн Ханс Ван Ржин нар оролцож эдийн засгийн хямралын сөрөг нөлөөллийг бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах, нийгмийн хамгааллын хөтөлбөрүүдийг сайжруулах, мэдээлэл, технологийн системийг бэхжүүлэх, халамжийн үйлчилгээг зохистой, хүртээмжтэй болгох, жендэрт суурилсан хүчирхийллийг бууруулах, эмзэг бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хийж, хэрэгжүүлсэн ажлуудаа танилцууллаа.

Азийн Хөгжлийн Банк манай улсад анх 1994 оноос эхлэн техник туслалцаа, 2001 онд зээлийн үйл ажиллагаа эхлүүлсэн бөгөөд сүүлийн арван жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын төсөл, төсвийн дэмжлэг, буцалтгүй тусламж, техник туслалцааны холимог хэлбэрээр манай улсын эдийн засгийн гол гол салбаруудад дэмжлэг үзүүлж амжилттай хамтран ажилласан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт тус байгууллагаас 2 зээлийн төсөл, 1 техник туслалцааны төсөл хэрэгжүүлж байна. Тэдгээр нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, хүртээмжийг сайжруулах, нийгмийн халамжийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, цочролд тэсвэртэй нийгмийн хамгааллын төсөл, хөтөлбөрүүд юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна