Мал хариулж яваад сураггүй болсон иргэнийг хайж байна

Отгоо
2022 оны 3-р сарын 17 -нд

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Нам даваа” гэдэг газар Иргэн А 03.13-ны өдрийн 11:00 цагийн орчим мал хариулж яваад сураггүй болсон тухай дуудлагыг Цагдаагийн байгууллагаас 03.14-ний өдрийн 18:28 цагт хүлээн авсан.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар анги, мөн тус дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсийн алба хаагчид иргэн А /31 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/-г эрэн хайх ажиллагааг 03.16-ны өдрийн 08:40 цагаас “Нам даваа” гэдэг газар 10 км-ийн тойрогт зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 18:52 цагт түр зогсоосон. 03.17-ны өдрийн 09:00 цагт дахин эхлүүлнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна