Нийслэлийн АН-ын дэд дарга Д.Энхтуяа: Х.Баттулга АН-аар овоглох ёс суртахуунгүй этгээд..

Отгоо
2022 оны 3-р сарын 17 -нд

Тодорхой хүмүүс намын даргын сунгаа гэгчийг зарлаж, гишүүдийг төөрөгдүүлэх зүйл хийж байна. АН-ын нэрийг барьсан залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандаж байгаагаа мэдэгдэж байна.

Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан иргэн Х.Баттулга нь 2021 оны 06-р сарын 01 -ний өдөр шүүхийн шидвэрээр хүчингүй болсон тамгыг ашиглан гишүүнчлэлээ үндэслэлгүй, дүрмийн бусаар сэргээсэн.

Эрх баригч МАН-ын даргын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байгаа нь олон нийтэд ил болсон байхад АН-ын даргын сунгаа гэх хууль бус үйл ажиллагаанд оролцож байна. Энэ нь намын эв нэгдлийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэх, хаглан бутаргах, хүчгүй байлгах гэсэн эрх баригч намын зохион байгуулалттай үйл ажилагаа гэж үзэж байна.

Иргэн Х.Баттулга нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа цаазын ялыг сэргээх, төмөр зам болон гадаад бодлогын үзэл баримтлалыг Монгол улсад хохирол учруулах байдлаар өөрчлөх зэрэг үйл ажиллагаа хийж ирсэн. Тэрээр Ардчилсан намаар овоглох ёс суртхуунгүй этгээд


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна