Хүүшийн аманд зөвшөөрөлгүй газар ухсан үйлдлийг зогсоожээ

Отгоо
2022 оны 3-р сарын 21 -нд

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хамаарах, Хүүшийн аманд зөвшөөрөлгүй газар ухаж байсан үйлдлийг таслан зогсоожээ.

Энэ талаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ "Хүүшийн аманд газар зөвшөөрөлгүй ухаж байна" гэх мэдээллээр өчигдөр очиж ажиллан үйлдлийг зогсоосон. Гэвч Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны ажилчдыг явсан хойгуур үдээс хойш үргэлжлүүлэн ажилласан байна. Орой дахин гомдол ирсний дагуу очиж шалгалаа.

Газар дээр нь очиж үзэхэд хариуцсан хүн байхгүй хоёр ширхэг экскаватор ажиллаагүй. Ачааны дөрвөн автомашинтай хүмүүс өглөөний 10:00 цагаас шороо зөөнө гэсэн тайлбартай зогсож байна. Тэд хувийн машинаараа хөлсөөр ажиллаж байгаа тул компанийн талаар мэдэхгүй гэж хэллээ. Нөхцөл байдлыг хянан доорх арга хэмжээг авлаа.

  1. Машинуудыг талбайгаас гаргаж явууллаа
  2. Байгаль хамгаалагч хяналт тавьж хонохоор боллоо.
  3. Хоёр ширхэг экскаваторын хаалган дээр шаардах хуудас наалаа.
  4. Маргааш хамгаалалтын захиргаан дээр ажиллаж холбогдох хүмүүсийг нь дуудаж бичиг баримтын бүрдлийг шалгана" гэв.

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна