УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаа болон бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоох шийдвэрийг сунган дөрөвдүгээр сарын 30-н хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор элсэлтийн ерөнхий шалгалтыг сонгуулийн дараа зохион байгуулахаар болсныг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдэгдлээ.
Өөрөөр хэлбэл, Их дээд сургуульд эслэгчдээс авах ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу 2020 оны долоодугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долоодугаар сарын 5-ны өдөр дуусгахаар болсон. Их дээд сургуулиудын элсэлтийг долоодугаар сарын 7, 8-ны өдөр зохион байгуулахаар болсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна