“Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц боловсруулах аргачлал” сургалт үргэлжилж байна

Отгоо
2022 оны 3-р сарын 22 -нд

2020 оны 8 дугаар сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн багц хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулснаар эрүүл мэндийн салбарт санхүүжилтийн шинэчлэл хийгдэх эрх зүйн орчин бий болж ЭМДЕГ нь стратегийн худалдан авагч болох эрх зүйн орчин бүрдсэн. Ингэснээр өмнө нь улсын төсөв хариуцах, эрүүл мэндийн даатгалаас хариуцах гэж салангид байсан багцыг нэгтгэн ЭМДЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газарт багц боловсруулах чиг үүрэг бүрэн шилжин ирсэн.


Энэ хүрээнд АХБ-ны МОН 9701 техник туслалцааны төслийн багаас ЭМДЕГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын албан хаагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцыг боловсруулах аргачлалын талаарх цувралт сургалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна. Өнөөдөр “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багц боловсруулах аргачлал” сэдэвт танхимын сургалтыг зохион байгуулж багц боловсруулах шалгуур үзүүлэлт, үе шат процесс, олон улсын туршлага зэрэг дэд сэдвийн хүрээнд ярилцаж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна