Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийг танилцуулах арга хэмжээ 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр болно

Отгоо
2022 оны 3-р сарын 23 -нд

Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн ажлын хэсэг 2021 оны 5 дугаар сараас хойш төслийг сайжруулах, боловсронгуй болгохын тулд нилээдгүй ажлыг төлөвлөн гүйцэтгэж, өнгөрсөн хугацаанд төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, эрдэмтэн, судлаачид, олон улсын байгууллагын төлөөлөлтэй 40 гаруй удаагийн уулзалт, хэлэлцүүлэг, хурлыг зохион байгуулж, тэдгээрээс ирүүлсэн 550 гаруй санал тус бүр дээр ажиллалаа.

 Ажлын хэсэг хуулийн төслийг 2022 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх төслийн танилцуулах арга хэмжээг  2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 15:00 цагт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимд зохион байгуулна.

 Иймд нэгтгэсэн төслийг танилцуулах арга хэмжээнд оролцохыг урьж байна.

Оролцох албан тушаалтны овог, нэрийг 51-262344 утсаар болон bayarmaag@parliament.mn цахим хаягруу 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор ирүүлнэ үү.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна