Ц.Нямдорж: Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшинг ажлаас чөлөөллөө

Отгоо
2022 оны 3-р сарын 23 -нд

Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулж байна. 

ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж, Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Соёл урлагийн газрын дарга Нацагдолгор нарыг үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан, удирдлагын багтай хамтарч ажиллаж чадаагүй гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн гэв.

Дэд сайд М.Баттүвшин 2021 оны 2-р сарын 10-ны өдөр энэ албан тушаалд томилогджээ. Түүнийг ажлын цагаар ажлын байрандаа байгаагүй, салбарын сайдын өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэсэн шалтгаанаар ажлаас чөлөөлсөн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна