Б.Жавхлан: Зөвхөн Ланд-300 автомашинд манай нөөцөөс 500 сая ам.доллар гарсан байна

Отгоо
2022 оны 3-р сарын 23 -нд

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. 

Сангийн сайд Б.Жавхлан "Монголбанкны вальютын хөөсрөлд авч байгаа арга хэмжээг зөв гэж харж байгаа. Төв банк бол статусын хувьд Засгийн газартай ижил. Бодлого төлөвлөгөөгөө УИХ-д тайлагнадаг. Тэгэхээр өнөөдөр өгсөн мэдээллээр вальютад тодорхой хэмжээнд хязгаарлалт хийж байгаа гэсэн. Энэ нь зөв. Нэн шаардлагатай бүтээгдэхүүний зардалд доллараар хангаж байгаа гэж Монголбанкнаас мэдээлсэн. Тансаг хэрэглээний гэж яригдаж байгаа зардлуудад хэрэгжүүлэх бодлогыг ч зөв гэж харж байгаа. Ланд-300 гэдэг автомашин дээр 500 гаруй сая ам.доллар төлсөн юм байна. Нэг ёсондоо энэ маркын машин гарснаас хойш манай вальютын нөөцөөс 500 гаруй сая ам.доллар гадагшилжээ. Тэгэхээр зарим нэг тэвчиж болох зүйл дээр бид эх оронч байх хэрэгтэй байна" гэв. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна