“Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” компани байгууллаа

Отгоо
2022 оны 3-р сарын 25 -нд

НИТХ-ын ээлжит бус V хуралдаан боллоо. Хурлаар “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК байгуулах тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн танилцуулж, хэлэлцүүлэв.

Улаанбаатар хотын авто замын сүлжээг өргөтгөх, тойрог замыг бий болгох, нийтийн тээвэрт шинэчлэл хийх, багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх төсөл, арга хэмжээг удирдлага, зохион байгуулалтаар хангах, хурдан шуурхай хэрэгжүүлэх зорилгоор тус компанийг байгуулахаар болжээ.

НИТХ-ын төлөөлөгчид 100 хувийн саналаар “Улаанбаатар хотын шинэ бүтээн байгуулалт” ХХК байгуулахыг дэмжив.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна