ФОТО : 'Мөнгөн мод 2021'-ийн эзэд тодорлоо

Отгоо
2022 оны 3-р сарын 25 -нд

Оны шилдэг уран бүтээл, уран бүтээлч шалгаруулах 13 дахь удаагийн "Мөнгөн мод - 2021" ёслолын арга хэмжээ энэ сарын 23-нд зохион байгуулагдлаа. .

"Мөнгөн мод - 2021" наадмын шилдэг жүжигчнээр "Буруу өрөг" киноны гол дүрээрээ Фантастик продакшны жүжигчин Б.Барслхагва тодорлоо.

"Мөнгөн мод - 2021" наадмын тайз дэлгэцийн шилдэг хөгжимчнөөр Нийслэлийн Улаанбаатар театрын гоцлол хөгжимчин Б.Мягмарцэрэн шалгарлаа. Түүний лимбэ хөгжимд зориулсан “Ханхөхийн уянга” тоглолт болон үндэсний өв соёлоо түгээн сурталчилсан цуврал контентууд хийж хэрэгжүүлсэн мөн Нэгдсэн үндэстний байгууллагын “Leadership Award - 2021” шагнал авсан амжилтыг үнэлэн “Мөнгөн мод 2021” цомыг олгов.

"Мөнгөн мод - 2021" наадмын шилдэг дуучнаар Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин Н.Наранбаатар шалгарлаа. Түүний “Миний захидал”, “Итгэл” цомог болон “Special Night with Naagii”, “Valentine’s with Naagii” тоглолтоороо олны таашаалыг хүртсэн амжилтыг үнэлэн “Мөнгөн мод - 2021” цом олголоо.

"Мөнгөн мод - 2021" наадмын шилдэг судлаачаар СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал багш, доктор Ж.Эрхэмтөгс тодров.

"Мөнгөн мод - 2021" наадмын шилдэг тайз, дэлгэцийн зохиолчоор судалгаанд суурилсан инновацийн бүтээл болох “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн жүжгийн зохиолч С.Дулам тодорлоо.

"Мөнгөн мод - 2021" наадмын тайз, дэлгэцийн шилдэг бүжигчнээр Үндэсний Урлагийн Их Театрын бүжигчин Б.Эрдэнэбаяр тодорлоо. Түүний Солонгос, Хятад, Австрали, Дани улсад зохион байгуулагдсан Олон улсын бүжигчдийн уралдааны тэргүүн байр, “Босоо цагаан гурвалжин” орчин үеийн бүжгийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн амжилтыг үнэлэн “Мөнгөн мод - 2021” цомыг олгожээ.

"Мөнгөн мод - 2021" наадмын шилдэг удирдаачаар ҮУИТ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар тодорлоо. Түүний Төрийн хүндэтгэлийн тоглолт, Үндэсний их баяр наадмын нээлт болон концерт, 100 жилийн хүндэтгэлийн тоглолт, “Сэрсэн тал - 37” хүндэтгэлийн тоглолтыг удирдсан амжилтыг үнэлж “Мөнгөн мод - 2021” цомыг олголоо.

"Мөнгөн мод - 2021" наадмын шилдэг продюсероор Gertoon анимейшн студийн Гүйцэтгэх захирал Ц.Бат-Оргил тодорлоо. Улс орны ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулж адал явдалт 35 үлгэрийн сургамжаар аялуулсан 48 ангит “Мөнх тунх” анимейшн бүтээлийг үзэгч багачуудын хүртээл болгосон амжилтыг үнэлж “Мөнгөн мод - 2021” цомыг олгожээ.

"Мөнгөн мод - 2021" наадмын шилдэг тайз дэлгэцийн хөгжмийн зохиолчоор “Анна Каренина” жүжиг болон “Домог амилсан нутаг” дуулалт жүжгийн хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр шалгарлаа.

"Мөнгөн мод - 2021" наадмын шилдэг найруулагчаар “Альфа” театр, “Орфей” театрын ерөнхий найруулагч, “Фауст”, “Гэм зэм” постдрамын автор М.Батболд шалгарлаа.

"Мөнгөн мод - 2021" наадмын тайз дэлгэцийн шилдэг зураачаар “Шүүдэр” продакшны “Хотолун гүнж” болон "Орфей" театрын “Гэм зэм” жүжгийн зураач Л.Батбилэг тодорлоо.

"Мөнгөн мод - 2021" наадмын шилдэг тайз дэлгэцийн бүжиг дэглээчээр “Босоо цагаан гурвалжин” үндэсний орчин үеийн бүжгэн жүжгийг найруулж, Монгол Улсын урын санг шинэлэг өвөрмөц дэг найруулга бүтээлээрээ баяжуулсан амжилтыг үнэлж найруулагч Д.Баярбаатарыг тодрууллаа.

"Мөнгөн мод - 2021" наадмын шилдэг ном хэвлэлийн бүтээлээр Р.Батцэнгэлийн “Монголын нууц товчоо түгээмэл эх” бүтээл шалгарлаа.

"Мөнгөн мод - 2021" наадмын нийтлэл, нэвтрүүлгийн шилдэг бүтээлээр Central телевизийн “Монгол өв соёл” нэвтрүүлэг тодорлоо.

"Мөнгөн мод 2021" наадмын дүрслэх урлагийн шилдэг бүтээлээр "Богд хааны нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн" хөшөөт цогцолбор шалгарлаа.

"Мөнгөн мод - 2021" наадмын дуу хөгжмийн шилдэг бүтээлээр “Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог шалгарав.

"Мөнгөн мод 2021" наадмын кино урлагийн шилдэг бүтээлээр “Бросис пикчерс” ХХК-ийн "Том тоглоом гурван эрдэнийн эрэлд” цуврал хүүхдийн кино шалгарлаа.

"Мөнгөн мод 2021" наадмын шилдэг цахим тоглоомоор "Beer night" студийн бүтээсэн "Fragile" тоглоом тодорлоо.

"Мөнгөн мод - 2021" наадмын шилдэг цахим бүтээлээр "Амжилт" анимейшний бүтээсэн "Зуузуугийн найзууд" бүтээл шалгарлаа.

"Мөнгөн мод - 2021" наадмын зар сурталчилгааны шилдэг бүтээлээр "АПУ" ХК-ийн "Соёлоор гоёно" нөлөөллийн аян шалгарсан байна.

"Мөнгөн мод - 2021" наадмын тайзны урлагийн шилдэг бүтээлээр УДЭТ-ын "Анна Каренина" жүжиг шалгарлаа.

"Мөнгөн мод - 2021" наадмын хувцас загварын шилдэг бүтээлээр Futuristic Type брэндийн "Сүүний бактерийн хөрөг" коллекц тодров.

"Мөнгөн мод - 2021" наадмын шилдэг дизайны бүтээлээр “Овоо кемпин” ХХК-ийн “ГэрТент” майхан шалгарав.

"Мөнгөн мод - 2021" наадмын соёлийн өвийг сурталчилсан шилдэг бүтээлээр Монголын үндэсний музей болон “Гэрэгэ дижитал технологи” ХХК-ийн хамтарсан “Монголын эзэнт гүрэн” зэв дижитал музей шалгарлаа.

Ийн "Мөнгөн мод - 2021" ёслолын үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна