Гадаад харилцааны дэд сайд Британийн Гадаад хэргийн төрийн сайдтай цахим уулзалт хийв

Отгоо
2022 оны 3-р сарын 25 -нд

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамны Ази, Ойрхи дорнодын асуудал хариуцсан Төрийн сайд Аманда Миллингтэй гуравдугаар сарын 24-ний өдөр цахим уулзалт хийв.

Уулзалтын үеэр талууд Монгол, Британийн харилцаа, хамтын ажиллагаа болон олон улсын харилцааны зарим асуудлаар ярилцаж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.

Нийтэлсэн: Гадаад харилцааны яам


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна