Б.МӨНХБААТАР: ХИЙСЭН АЖИЛ БИЙ, ЦААШИД ХИЙХ АЖИЛ Ч ИХ БАЙГАА УЧРААС АСУУДЛЫГ ХӨНДӨЖ БАЙНА

Отгоо
2022 оны 3-р сарын 28 -нд

"Орон сууц- Нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2022" 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулагдаж байна. Уг зөвлөгөөнийг нээж Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар зөвлөгөөнд оролцогсдод хандан үг хэлж, чиглэл өгч, амжилт хүслээ.
Тэрээр хот, суурин газрыг байгуулах, хөгжүүлэхэд газрын доорх ертөнц буюу инженерийн цогц шийдэл бүхий дэд бүтцийн шугам сүлжээг бий болгох, түүнийг зүй зохистой ашиглах, өргөжин хөгжүүлэх явдал юм гэж хэлээд энэхүү асуудалд аймаг, нийслэлийн Нийтийн аж ахуйн байгууллагуудын үүрэг онцгой чухлыг онцлон тэмдэглэв.
Улсын төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа болон хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа арга хэмжээг орон нутагт хэрэгжүүлэхэд хамтран дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ цаашдын ашиглалт үйлчилгээг бүрэн хэмжээнд хариуцах, өмчийг эзэнтэй, амьтай байлгахад энэ салбарын бүх инженерүүд, нийт албан хаагчид зүтгэл гарган ажиллахыг чиглэл болгов.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна