Оскарын тайзан дээр жүжигчин Уилл Смит хөтлөгч Крис Рокийг цохив

Отгоо
2022 оны 3-р сарын 28 -нд

Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр олныг гайхшируулж, цочроосон сонирхолтой үйл явдал тохиолдов.

Шилдэг баримтат киноны шагналын эзнийг зарлахаар тайзан дээр гарсан комедиан Крис Рок үзэгчдийг хөгжөөх зорилгоор зарим хошигнол хэлэхдээ Холливүүдийн од Уилл Смитийн эхнэрийн халзарсан толгойн талаар хөндсөн юм.

Смитийн эхнэр Пинкет өвчний улмаас үс унаж, халцарснаа өмнө нь хэвлэлд ярьж байжээ.

Гэтэл удалгүй Уилл Смит тайзан дээр гарч ирээд Крис Рокийн нүүрэнд хүчтэй алгадсан байна.

Рок энэ үеэр гайхсанаа илэрхийлж, ”Wow” гэхээс өөр үг хэлээгүй юм. Дараа нь тэр “Уилл Смит намайг эвгүй байдалд орууллаа” гэж хэлсэн байна.

Суудалдаа буцаж суусан Смит “Хараал идсэн амаараа миний эхнэрийн нэрийг битгий хэл” гэж Рок руу хашхирчээ.

Зочид ихэд гайхаж энэ бүхэн хошигнол байсан эсэхэд эргэлзэв. Дараа нь Рок "Энэ бол телевизийн түүхэн дэх хамгийн гайхамшигтай үдэш байлаа" гэжээ. Олон улсын хэвлэлүүд энэ үйл явдлыг Оскарын зохион байгуулагчдын хийсэн тавилттай хэсэг байсан гэж үзэж байгаа юм.


Уилл Смит Оскар-2022 наадмын "Ричард хаан" киногоороо "Шилдэг эрэгтэй дүр" номинацид шилдгээр шалгарлаа.

Тэрээр "Би академиас уучлалт гуйж байна... Би нэр дэвшсэн бүх нөхдөөсөө уучлалт гуймаар байна" гэжээ. "Би яг л /өөрийн дүр Ричард Уиллиамс шиг/ галзуу аав шиг харагдаж байна. Гэхдээ хайр таныг галзуу зүйл хийхэд хүргэдэг." гэв.

Академийн мэдэгдлэл: "Бид өнөөдөр орой дэлхий дахины кино сонирхогчдод зориулж, 94 дэх удаагийн наадмаа ёслол төгөлдөр, амжилттай зохион байгууллаа. Ялагчдадаа баяр хүргэе. Гэвч бид хүчирхийллийн ямар ч хэлбэрийг дэмжихгүй, түүний эсрэг байна. Кино бол эв нэгдэл, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг байх учиртай" хэмээжээ.
Энэхүү мэдэгдлийн дараачаар Академи жүжигчин Вилл Смитийн гаргасан үйлдлийг ёс зүйгүй хэмээн үзэж, Оскарын шагналыг нь хураан авч магадгүй гэсэн яриа гарсан байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна