"НИЙГМИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХЭД ШИНЖЛЭХ УХААНЫ ҮҮРЭГ ОРОЛЦОО, ШИЙДЭЛ ГАРЦУУД" ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД 90 ГАРУЙ ЭРДЭМТЭН, СУДЛААЧИД ЧУУЛЖ БАЙНА

Отгоо
2022 оны 3-р сарын 28 -нд

Аж үйлдвэржилтийн дөрөвдүгээр хувьсгал буюу техник, технологийн хөгжлийн эрин үед шинжлэх ухаанд суурилсан хөгжлийн бодлого, бүтээн байгуулалтын төсөл хөтөлбөрүүдийг түлхүү дэмжиж, эрдэмтэн судлаачидтайгаа нягт хамтран ажиллахыг чухалчилж байна.

Уламжлалт үнэт зүйлсээ дээдэлсэн, соёлын өвийг түгээн дэлгэрүүлсэн, даяаршлын тавцанд оюун санааны ондоошлоороо түүчээлсэн шинэ үеийн иргэдийг бэлтгэхэд олон нийтийг соён гэгээрүүлэх зорилтот ажлуудыг хэрэгжүүлэх юм.

Энэ хүрээнд баялаг бүтээгч, инновацийг санаачлагч, уламжлал шинэчлэлийг хослуулагч хэн бүхнийг дэмжих, нэгтгэх зорилгоор "Монголоо мандуулъя" аянг эхлүүлж, аяны уриан дор "Нийгмийг соён гэгээрүүлэхэд шинжлэх ухааны үүрэг, оролцоо, шийдэл, гарцууд" сэдвээр эрдэмтэн, судлаачид чуулж байна.

Өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд энэ цагийн оюуны их сэтгэгчдийн төлөөлөл болохуйц Шинжлэх Ухааны Академи, их, дээд, сургуулийн дэргэдэх эрдэмтдийн зөвлөл, судалгааны хүрээлэнгүүдээс 90 гаруй эрдэмтэн, судлаачид оролцов.

Нийгмийн оюун санааны дархлааг сэргээж, Монголоо мандуулах үнэт өвийг бүтээлцэж буй УИХ-ын БСШУСБХ, ТББХ болон "Соён гэгээрүүлэгч" телевизийн хамт олонд талархал илэрхийлж, эрдэм шинжилгээний хуралд оролцогч та бүхэндээ амжилт хүсье.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна