Орос, Украины төлөөлөгчид өнөөдөр Туркт уулзана

Отгоо
2022 оны 3-р сарын 29 -нд

Орос, Украины төлөөлөгчид өнөөдөр Туркийн Истанбул хотноо уулзахаар болжээ. Тэд хүмүүнлэгийн асуудал болон гал зогсоох талаар хэлэлцэх юм байна. 

Хоёр улс төлөөлөгчид Туркт очоод байгаа бөгөөд Украины талаас Батлан хамгаалахын сайд Алексей Резников, Ерөнхийлөгчийн тамгын газрын зөвлөх Михаил Подоляк болон эрх баригч "Ард түмний зарц" намын  бүлгийн дарга Давид Арахамия нар оролцох юм. Оросын талыг Путины зөвлөх Владимир Мединский төлөөлөх аж. 



Уулзалт Истанбулын Долмабахч ордонд орон нутгийн цагаар 10:00 цагт /Улаанбаатарын цагаар 15:00 цагт/ болох юм байна. 

Украины гадаад харилцааны сайд Дмитрий Кулеба тус улсын телевизээр хийсэн мэдэгдэлдээ хүмүүнлэгийн асуудал, гал зогсоох асуудлаар хэлэлцэх бодолтой байгаагаа илэрхийлээд "Бид хүн ард, газар нутаг, тусгаар тогтнолоо худалддаггүй. Бидний байр суурь төмөр бетон мэт хатуу байх болно" гэжээ. 

Оросын тал Украинаас НАТО-д элсэхээс татгалзахыг шаардаж байгаа юм. Мөн Донбассын салан тусгаарлагчдын хувь заяа болон Крымийн статусын тухайд хоёр талын байр суурь хэтэрхий хол байна гэжээ. Оросын төлөөлөгч Мединский "Хоёрдогч асуудлын хувьд бидний байр суурь ойртож байгаа ч улс төрийн чухал асуудлын тухайд байрнаасаа хөдөлсөнгүй" гэв. 

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна