Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг ДАШТ-д оролцоно

Отгоо
2022 оны 3-р сарын 29 -нд

Олон Улсын сагсан бөмбөгийн холбоо буюу FIBA-гаас 2022 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өрсөлдөх эрэгтэй эмэгтэй тус бүр 20 багийн нэрийг зарлалаа.

Уг жагсаалтад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд багтсан бөгөөд ирэх зургаадугаар сарын 21-26-ны хооронд Бельгийн Антверп хотыг зорихоор болов.

Дэлхийн аваргын эрэгтэй болон эмэгтэй төрөлд ОХУ-ын шигшээ баг багтаж байсан ч тус улсад тавьсан хоригийн улмаас өөр улсыг оруулахаар болжээ.

ДАШТ-д оролцох эрэгтэй багууд:

  1. Австри
  2. Бельги
  3. Бразил
  4. Чили
  5. Хятад
  6. Тайвань
  7. Египет
  8. Франц
  9. Герман
  10. Япон
  11. Латви
  12. Литви
  13. Монгол
  14. Нидерланд
  15. Шинэ Зеланд
  16. Польш
  17. Пуэрто Рико
  18. Серби
  19. АНУ
  20. ОХУ байсан /өөр улсыг зарлана/

ДАШТ-д оролцох эмэгтэй багууд:

  1. Австри
  2. Бельги
  3. Бразил
  4. Канад
  5. Чили
  6. Хятад
  7. Доминикан
  8. Египет
  9. Франц
  10. Герман
  11. Япон
  12. Литви
  13. Монгол
  14. Нидерланд
  15. Шинэ Зеланд
  16. Польш
  17. Румын
  18. Испани
  19. АНУ
  20. ОХУ байсан /өөр улсыг зарлана/

Эх сурвалж: FIBA


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна