Монгол Улс, Австрали Улсын хоорондын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, залуусын соёлын солилцоог өргөжүүлэх, тэдний суралцах, хөгжих хүсэл сонирхлыг дэмжих зорилгоор “Ажиллах болон амрах” визийн хөтөлбөрийг 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэхээр болоод байна.
Монгол Улсын 18-30 насны 100 залуу Австрали Улсад “Ажиллах болон амрах” визээр 1 жилийн хугацаанд ажиллах, аялах боломжтой болж байгаа бөгөөд энэ үеэрээ 4 сар хүртэлх хугацаагаар суралцаж болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна