БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг дөрөвдүгээр сарын 25-наас цахимаар бүртгэнэ

Отгоо
2022 оны 4-р сарын 01 -нд

Бүгд Найрамдах Солонгос Улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэж, "Онооны тогтолцоо"-ны шалгалтад хамруулах тухай зарлалыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас танилцуулав.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүртгэл, мэдээллийн нэгдсэн системийг 2022 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагт нээж, квот дуусмагц бүртгэлийг автоматаар хаах юм байна.

Харин цахим бүртгэлийн линк болон бүртгүүлэх видео зааварчилгааг бүртгэл эхлэхээс гурав хоногийн өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын цахим хуудсанд /hudulmur-halamj.gov.mnmonkor.net/ байршуулна.

Бүртгүүлэх иргэнд тавигдах шаардлага:

  • 18-39 настай байх (1982 оны дөрөвдүгээр сарын 26-аас 2004 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн хооронд төрсөн байх);
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
  • Өнгө ялгах чадвартай байх; (нурууны үений диск гэмтэлтэй, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно.)
  • Мэргэжлийн бус ажилчны Е-9, усан онгоцны ажлын Е-10 визээр БНСУ-д 5 болон түүнээс дээш жил ажиллаагүй байх; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
  • Тухайн визээр 5-аас дээш жил оршин суусан тохиолдолд Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт өгөх боломжгүй; (Цахим бүртгэлд бүртгүүлэхдээ оршин суусан хугацааг заавал тэмдэглэх)
  • Солонгос хэлний анхан болон түүнээс дээш мэдлэгтэй байх;

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна