Э.Бат-Үүлд холбогдох хэргийг прокурорт шилжүүлж, батлан даалтад гаргалаа

Отгоо
2022 оны 4-р сарын 05 -нд

Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүлийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар Э.Бат-Үүлд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт шилжүүлж, түүнийг батлан даалтад гаргах шийдвэр гаргалаа.

Эргэн сануулахад Э.Бат-Үүлийг:

  • Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байхдаа буюу 2013 онд өөрийн хүү Б.Чулуудайн "Гранд лайн" компанийг гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулж эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан,
  • Төрийн орон сууцны корпорац (ТОСК)-ын захирал А.Гантулга, "Бэрэн групп"-ийн ерөнхий захирал Б.Мөнхтөр, хүү Б.Чулуудай нартай бүлэглэн "Буянт-ухаа-2" хорооллын санхүүжилтээс их хэмжээний мөнгө шамшигдуулж хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, 4 жилийн хугацаагаар хорих ял оноосон.

Уг шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөөгүй тул Нийслэлийн давж, заалдах шатны шүүхэд хандаад буй юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна