Цагаан будааны үнэ 130, элсэн чихэр 90, ургамлын тос 47 хувиар тус тус өсжээ

Отгоо
2022 оны 4-р сарын 06 -нд

МҮЭХ-ноос  өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ тарифын судалгааг сар бүр хийдэг ба 2021 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн үнийг 2022 оны мөн үетэй дараах байдлаар харьцуулжээ.

Улаанбаатарт худалдаалж байгаа өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох:

  • цагаан будаа нэг кг нь 3000₮ байсан бол 6900₮ болж 130 хувиар
  • шар будаа нэг кг нь 2800₮ байсан бол 5000₮ болж 78,6 хувиар
  • үхрийн ястай мах 12000₮ байсан бол 14000₮ буюу 16,7 хувиар
  • үхрийн цул мах 14000₮ байсан бол 16000₮ буюу 14,3 хувиар
  • адууны мах 20 хувиар
  • сүү 2900₮ байсан бол 3700₮ болж 27,6 хувиар
  • ургамлын тос 5500₮ байсан бол 8100₮ болж 47,3 хувиар
  • элсэн чихэр  2800₮ байсан бол 5320₮ болж 90 хувиар
  • монгол төмс 1200₮ байсан бол 1440₮ болж 20 хувиар
  • лууван 50 хувиар
  • сонгино 75 хувиар
  • тахианы мах 22,4 хувиар
  • шатахуун АИ-92 1450₮ байсан бол 2390₮ болж 64,8 хувиар
  • дизель түлш 2190₮ байсан бол 3130₮ болж 42,9 хувиар
  • газ 970₮ байсан бол 1855₮ буюу 91,2 хувиар тус тус өсжээ.

Мөн нэг ам.доллар 2022 оны 3-р сард 2850₮ байсан бол 14 хоногийн дараа буюу өнөөдөр 3200₮ болсон гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна